Monday, October 31, 2011

сонжоо

Зарим хүмүүс амьдралын мөч бүрийг хайрлаж бурэн дүүрэн амьдардаг.Харин зарим нь өдрийг айдас түгшүүрээр эхлэдэг.Тиймээс бид өөрсдийн амьдралаа дахин нэг хянаж,амьдралыг бид өөрсдөө аятайхан төвөггүй авч явна уу? эсвэл амьдралыг үүрч байгаа нэрийдлээр өөртөө хүнд ачаа болгон зовж явна уу гэдгээ харж болно.ер нь товчхондоо энэхүү сонжоогоор та өөрийгөө амьдралд хэр хайртайгаа мэдэж болно.За ингээд сонжоод байгтун!Доорхи илэрхийлэлд ТИЙМ эсвэл ҮГҮЙ гэж хариулна уу!

1)Тухайн хоолонд дуртай эсэх хамаагүй эрүүл мэндэд сайн л бол иднэ
2)Өдөрт хамгийн багаар бодоход 10 цаг унтах нь миний хувьд тун чухал
3)Өвчнүүдийн талаар шинэ зүйл олж унших дуртай
4)Өдрийн ихэнхи цагийг ямар нэгэн юманд санаа зовон түгшиж өнгөрөөдөг
5)Өөрт ямар байх нь хамаагүй моодноос хоцрохгүй хувцаслах нь чухал
6)Гэр бүлийнхээ тохилог амар амгалан байдлыг хувийн амжилтаасаа илүүтэй эрхэмлэдэг
7)Би өөрийгөө үргэлж азтайд тооцдог
8)Өглөөд спортын нэвтрүүлэг үзэх сонирхолгүй ч өдөр бүр биеийн тамирын дасгал хийдэг
9)Дурлаад бүтэлгүйтэх нь огт дурлаагүй байхаас дээр гэдэг үгийг дэмжиж байна
10)Ямар нэгэн юманд сурах дуртай
11)Ихэнхдээ зөвийг нь биш бурууг нь олж хардаг

Оноо
1. ТИЙМ 0 ҮГҮЙ 10
2. ТИЙМ 0 ҮГҮЙ 10
3. ТИЙМ 0 ҮГҮЙ 10
4. ТИЙМ 0 ҮГҮЙ 10
5. ТИЙМ 0 ҮГҮЙ 10
6. ТИЙМ 10 ҮГҮЙ 0
7. ТИЙМ 10 ҮГҮЙ 0
8. ТИЙМ 0 ҮГҮЙ 10
9. ТИЙМ 10 ҮГҮЙ 0
10. ТИЙМ 10 ҮГҮЙ 0
11. ТИЙМ 0 ҮГҮЙ 10

Таны оноо
80-100 Ийм оноо авсан хүмүүсийн амьдрал эрч хүчээр дүүрэн байдаг.Тэднийг ажил хийлгэхийн тулд сэргээх гэж цаг алдах хэрэггүй.Учир нь тэд ажлыг нэг их голж шилээд байдагүй итгэл зүтгэл дүүрнээр хийдэг.Тэд төрөлхийн өөдрөг хүмүүс.
50-80 Та өдийг эхлэхдээ,шинэ зүйл сэтгэнэ,олон шинэ зүйл тохиолдоно,өдрийг сайхан өнгөрөөнө гэж бус харин өнөөдөр бол ажлаа хийх энгийн нэгэн өдөр гэж угтдаг.Та юуны түрүүнд өөртөө болон ойр дотны хүмүүстээ санаа тавьдаг.
0-40 Энэ бол тун тааруу оноо.Ихэнхдээ амьдралд дургүй,аз жаргалгүй хүмүүсийн сонголт. яавал дээр вэ гэж үү? Дутагдалтай талаа олж засах нь хамгийн зөв арга…

No comments:

Post a Comment